Д.Сумъяабазар: Сэлбэ голын ай савд нэмж газар олгохгүй

Ойрын өдрүүдэд орсон бороо, цас, мөн шар усны үерийн улмаас Сэлбэ гол үерлэсэн. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар газар дээр нь очиж ажиллалаа. Сүхбаатар дүүргийн хэмжээнд үерийн голдирол, жалга, судаг дагуу буусан 1200 орчим айл байдаг. Тухай бүрд мэдэгдэх хуудас өгч, холбогдох байгууллагууд шаардлага тавьдаг ч айлууд нүүдэггүй. Өнгөрсөн удаагийн борооны улмаас л гэхэд олон айл усанд автаж, айлуудын жорлон хальсныг соруулжээ. Их хэмжээний үер болбол айлууд нэлэнхүйдээ усанд автахаар байгааг албаныхан хэлж байлаа. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Бэхбаяр “Үер ус хальж, айл өрх рүү орсон 2-3 хэсэг газар бий. Дүүргийн онцгой … Continue reading Д.Сумъяабазар: Сэлбэ голын ай савд нэмж газар олгохгүй